Б.Баатархүү: Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байна

2021 оны 3 сарын 19

Arslan.mn

БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхоны байрнаас хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Энэ  хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү  "Өнөөдөр 12.30 цагийн үед  БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхон 214 байранд өндрөөс хүн унаж, нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. Амь хохирогч тус байранд амьдардаг 39 настай С гэх эмэгтэй байсан. Гэр бүлийн маргаантай байсан гэдэг асуудал би үүнийг шалгаж байна.

Мөн үүнтэй холбогдуулан талийгаачийн нөхөр болох 39 настай Б-г саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явагдаж байна. БЗД-ийн 26-р хорооны тухайд тухайн дүүргийн цагдаагийн газар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа

Энэ хэрэгтэй холбоотойгоор тус хороонд жагсаал болж, мөн хэргийг улстөржүүлэх, бодит үнэнээс өөр мэдээллүүд цацагдаж байна. Иргэд олон нийт, сэтгүүлчдээсээ талийгаачийн ар гэрийнхнийг хүндэтгээд хэргийн талаар худал ташаа, эцэслэн тогтоогдоогүй мэдээллийг түгээхгүй байхыг хүсэж байна Цар тахлын аюулын түвшин улбар шар түвшинд хүрсэн энэ үед иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624626
1 эможи

keyboard_arrow_up