Хадгалалтын хугацаа хэтэрсэн, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

2021 оны 3 сарын 18

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж, хүнсний чиглэлийн 4 газарт эрүүл ахуй, халдвар хамгаалал, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Зөвлөн туслах үйлчилгээний явцад 13 дутагдал илрүүлж, дутагдлын 9 буюу 69 хувийг газар дээр нь арилгуулж, хадгалалт хэрэглээний хугацаа хэтэрсэн 2 нэр төрлийн 1,3кг, 2ш, нийт 36160 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, цаашид халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгчээ. 

Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавигдах шаардлагын талаар 2 төрлийн зөвлөмжийг 2 газарт, УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журмын тусгай нөхцөл шаардлагын талаар зөвлөмжийг 2 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тус тус бичгээр хүргүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624579
0 эможи

keyboard_arrow_up