Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирлээ
2021 оны 3 сарын 18
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Швед, Герман, Швейцар, Польш, Ирланд, Итали, Финланд, Чех, Бельги, Турк, Франц, Австри, Замби, Йордан, Болгар улсаас нийт 168 иргэн эх орондоо ирсэн юм.
Эдгээр иргэдийн 17 нь өндөр настан, 2 нь жирэмсэн, 15 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 бага насны хүүхэдтэй гэр бүл, 94 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624563
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс