Хөвсгөл аймагт сум хоорондын зорчих хөдөлгөөнийг 20-ныг хүртэл хязгаарлалаа
2021 оны 3 сарын 17
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 6 иргэний РСR шинжилгээний хариу эерэг гарсан тул тус аймгийн Онцгой комиссын 12-р хуралдаанаар аймгийн хэмжээнд сум хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 2021.03.20-ны өдөр хүртэл түр хязгаарлалаа.
Мөн аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээл, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 20 хүртэл хориглолоо.
Өчигдөр Цэцэрлэг сумын хэмжээнд ТЭГ зогсолт хийж сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг илрүүлж шинжилгээнд хамруулж байна гэж тус сумын Засаг дарга Н.Анхбаяр мэдэгдсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624547
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс