УЕП-ын орлогч М.Чинбат найзынхаа хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан гэх хэргийг дахин шалгаж байна
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат их сургуулийн ангийн найз Д.Янжинхорлоотой холбоотой хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан гэх мэдээллийн талаар УЕПГ-ын ОНХА-аас тодруулахад "Д.Янжинхорлоод холбогдох хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэхээс өмнө хэргийн хохирогчоос Улсын ерөнхий прокурорт хандаж гаргасан гомдлоор хэрэг хянагдаж байсан.
Гомдлын дагуу прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөх байгууллагад хүргүүлсэн.
Дээрх хэрэгт шийдвэр гаргасан прокуроруудыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлж, прокурор мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан эсэхийг тогтоосоны дараа хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэнэ." гэсэн мэдээллийг өглөө.