Г.Баасан хууль зүйн зөвлөгөө өгсөн ажлын хөлсөндөө Б.Баасанцогтоос МӨНГӨ АВСАН гэв үү
Баттулгын Баасанцогт гэж өмгөөлөгчийг бүгд мэддэг болсон. Шүүгч нартай наргисан. Дараа нь алга болсон. Олдсон. Тэгвэл түүнээс маш ноцтой баримт олдсон. Дараа нь АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасангийн данс руу өмгөөлөгч Б.Баасанцогт мөнгө шилжүүлсэн нь баримтаар илэрч буй. Үүнтэй холбогдуулан тэднийг хоорондоо холбоотой байж магадгүй талаарх олон нийтийн хардлага бий.
Тэгвэл энэ талаар Г.Баасан "Би хүний эрхийн байгууллагыг удирдаад 16 жил, өмгөөлөгчийн ажлыг хийгээд таван жил болж байна. Миний эдийн засгийн эх үүсвэр тэтгэвэр, өмгөөллийн хөлс байдаг. Б.Баасанцогтоос хууль зүйн зөвлөгөө өгсөн ажлын хөлсөндөө мөнгө авсан. Ер нь бол тэр хүний үйлчилгээ авсан хүн болгоныг ингээд хардаад байж болохгүй." гэв.
Гэтэл шүүх, хуулийн байгууллагынхантай олон танилтай, холбоо сүлжээтэй болоод буй Б.Баасанцогт яагаад заавал Г.Баасангаас зөвлөгөө авах болов гэсэн хардлага бас л гарч ирэх бололтой.