Хар тамхины хэргээр ял эдлээд суллагдсан иргэнээс тестээр дахин илэрчээ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүхээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч үүрэг хүлээлгэсэн этгээдээс шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн эсэхийг гэнэтийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хоёр удаа хэсэгчлэн зохион байгуулсан байна.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон 14, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж хязгаарлалт тогтоогоогүй найм, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ялаас хугацааны өмнө суллагдсан нэг, дээрх төрлийн гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж уг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нэг, нийт 23 хүн тус дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа бөгөөд эдгээр хүмүүсээс тест авч шалгажээ.
Шалгалтаар нэг иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрсэн тул гаргасан зөрчлийг шалгуулахаар тус дүүргийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
С.Саруул
Эх сурвалж: www.polit.mn