Б.Хурц, С.Баярцогт нарт холбогдох хэргийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав

2021 оны 3 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр хугацаанд огцом өссөн учир 40 хэргийн хугацааг 7-30 хоногоор сунгах шийдвэрийг хэрэг хуваарилагдсан шүүгчийн саналыг харгалзан тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргажээ.

Тухайлбал, Б.Хурц нарын 9 хүнд холбогдох 40 хавтас хэрэг, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 орчим хавтас хэрэг зэрэг зарим хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624533
0 эможи

харамсалтай
2021-03-17 13:40
Монголын хуулийнхан, шүүхийнхэн ингэтлээ дампуурах гэж дээ. ҮАБЗ өөс хуулийн байгууллагууддаа эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх талаар дорвитой ажил хийх талаар ямар ч сураг алга. АРГА ядахаараа нэг хоёр даргыг л сольсон болдог. Дарга солиод үр дүн гарахгүй. ЯАГААД гэвэл тухайн байгууллагууд нь гүн хямралт орсон. НЭГ хоёр хүн сольсноор ажил сайжрах боломжгүй болсон.
keyboard_arrow_up