Ц.Ариунболд: Хууль хяналтын байгууллагын ажилчид холбогдсон хэргүүдийг хянаж, түргэн шуурхай шийдвэрлэнэ

2021 оны 3 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр (2021.03.12) мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус газрын хэлтсийн дарга Ц.Ариунболд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргүүд удаан шалгагдаж байна. Үүнд хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд оролцлоо гэх мэдээлэл гарсан.

Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр тушаал гаргаж, ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн хэргүүд болон одоо мөрдөн шалгах байгууллагаар шалгагдаж байгаа, хууль хяналтын байгууллагын ажилчид холбогдсон хэргүүдийг хянаж, түргэн шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Энэ ажлын хэсэг хэргүүдийг судалж, орон нутгийн прокурорын байгууллагуудад чиглэл өгч ажиллана. Шаардлагатай зарим нэг хэргийг татан авч, хянаж шалгана. Энэ ажлын хүрээнд гомдол гаргагч, хяналт тавьж буй мөрдөгчид, иргэдээс тайлбар авахаар төлөвлөж байна. Хэрэг яагаад удаад байгаа, мөрдөн шалгах ажиллагааны хаана нь доголдол гарч байгааг шалгана.  Шүүгчийн ёс зүйн асуудалд хууль хяналтын байгууллага хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа бол бид тухайн хэрэг дээр ажиллана. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624451
2 эможи

keyboard_arrow_up