Баянгол дүүрэгт их хэмжээний шатахуун асгарчээ

2021 оны 3 сарын 12

Arslan.mn

Баянгол дүүргийн 20 дугаар хороо 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Шатахуун нь 100 метрийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтоох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624444
1 эможи

keyboard_arrow_up