ГЕГ: 2021 оны I-II сард суудлын 8976 автомашин импортолсон

2021 оны 3 сарын 11

 2021 оны I-II сард суудлын 8976 автомашин импортолсон

2021 оны эхний хоёр сард нийт импортын 12 хувийг автомашины импорт бүрдүүлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Үүний 6.1 хувийг суудлын автомашин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ.

 2021 оны I-II сард суудлын 8976 автомашин импортолсон

Нийт 8976 суудлын автомашин импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1332-оор буурсан үзүүлэлт юм.

 2021 оны I-II сард суудлын 8976 автомашин импортолсон

Хэдийгээр оны эхний хоёр сарын суудлын автомашины импорт тоо ширхгийн хувьд 13 хувиар буурсан ч үнийн дүн нь 56 сая орчим ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх оноос 17 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.

 2021 оны I-II сард суудлын 8976 автомашин импортолсон

Нийт суудлын автомашин импортын 94.6 хувийг Япон улсаас оруулж ирсэн автомашин бүрдүүлж байна. Харин 1.3 хувийг АНУ, 1.4 хувийг БНСУ бүрдүүлжээ.

 2021 оны I-II сард суудлын 8976 автомашин импортолсон

Мөн энэ оны хоёрдугаар сард нийт шинэ 220 автомашин импортолсон талаар Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци мэдээллээ. МАDА-ийн гишүүн байгууллагууд тайлант сард нийт 191 автомашин борлуулсан байна. Дийлэнхийг нь SUV ангиллын автомашин бүрдүүлжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624423
0 эможи

МОНГОЛ
2021-03-11 17:51
ЗҮГЭЭРЭЭ УДАХГҮЙ УЛААНБААТАРТ МАШИНААР ЗОРЧИХ ТУХАЙ БОДООД ХЭРЭГГҮЙ БОЛНО, ДЭЭР НЬ АРД ИРГЭД НЬ БАНК БУСЫН ЗЭЭЛ НЭРВЭГДЭЭД ДУУСАЖ БН
keyboard_arrow_up