Караокед микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих журмыг зөрчжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 2,300 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8,262 удаа хяналт тавьж, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын /ахлах/ байцаагч нар гуравдугаар сарын 7-9-ний өдрийн хугацаанд 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, 1 хүргэлтийн хоол зэрэг нийт 1,175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд өдөр болон шөнийн цагаар хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3%-ийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.
Зөрчлүүдээс дурдвал:
- QR код байршуулаагүй
- Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэггүй
- Тусгай өрөө “VIP”, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй
- Караокед микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэж халдваргүйжүүлээгүй байжээ.
Эх сурвалж: НМХГ