Цагдаагийн хурандаа Ж.Амгаланг УОК-ын нарийн бичгийн даргаар томилжээ

2021 оны 3 сарын 11

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Улсын Онцгой Комиссын/УОК/-ын нарийн бичгийн даргаар томилогджээ.

Түүнийг цар тахлын аюулаас сэргийлэх 10 сарын хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй ажилласан, удаа дараа хөл хорио тогтоож, хэв журмыг сахиулах ажлыг гардан гүйцэтгэсэн туршлагатай гэж үзэн ЦЕГ-ын дэд даргаас УОК-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилох шийдвэрийг Шадар сайд гаргасан байна.

Хурандаа Ж.Амгалан нь 1991-2014 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагад албаны офицер, мэргэжилтэн, ахлах офицер, хэлтсийн дарга, Дотоодын цэргийн штабын орлогч дарга, ЦЕГ-т албаны дарга, ЦЕГ-ын дэд даргаар тасралтгүй ажиллажээ. 

Боловсрол, мэргэжил:

  • ОХУ-ын Дотоод явдлын яамны ар тал-тактикийн дээд сургуулийг инженер
  • Цагдаагийн академийг хуульч-эрхч зүйч
  • ОХУ-ын Жанжин штабын академийг төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратеги судлалаар тус тус төгссөн, аюулгүй байдлын дэд доктор, Цэргийн шинжлэх ухааны профессор цолтой.
  • Орос, англи хэлтэй, аюулгүй байдлын мэргэжлийн судлаач, хуульч.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624394
4 эможи

keyboard_arrow_up