ХНХЯ: Халамжийн нэгдсэн системд дөрвөн үйлчилгээ шинээр нэмэгдлээ

2021 оны 3 сарын 10

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж буй.

Уг ажлын хүрээнд эхний ээлжид:

  • Жирэмсэн эхийн тэтгэмж”,
  • “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”,
  • “Ихэр хүүхдийн тэтгэмж”,
  • “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”,
  • насны хишиг,
  • Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэрэг нийт 6 төрлийн үйлчилгээг 2020 оны наймдугаар сараас эхлэн уг цахим системд бүртгэж эхэлсэн.

Өнөөдрөөс Нийгмийн халамжийн сангаас олгодог:

  • Ахмад настны тэтгэвэр,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр,
  • Одой иргэнд олгох тэтгэвэр,
  • Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгох боломжтой боллоо.

Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.

Дээрх 4 төрлийн тэтгэврийн үйлчилгээг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн www.ehalamj.mn систем-ээр дамжуулан олгоно.

www.ehalamj.mn нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилготой юм.

Эх сурвалж: ХНХЯ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624393
0 эможи

Hashchuluun
2023-01-02 19:15
Hi
keyboard_arrow_up