Цахим гэмт хэрэг үйлдсэн Хятад иргэдтэй холбоотой давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

2021 оны 3 сарын 10

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Цахим луйвар хийсэн гэгдэх БНХАУ-ын иргэдийн талаар прокурорын байгууллагаас дараах мэдээллийг өглөө. 

"Цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, илрүүлсэн хэрэг 2019 онд болсон билээ. Тэдгээр иргэний 759-ийг нь Монгол Улсаас албадан гаргасан бол уг хэрэгт холбогдуулан Хятадын 14, Монголын 3 иргэнийг шалгаж, хэрэг нээснийг Цагдаагийн байгууллагаас тухайн үед мэдээлж байв. Түүнчлэн Хятад иргэдэд 9-12 жилийн хорих ял оноосон байдаг. 

Харин Цахим луйварт ашиглаж байсан гэх 1,000 компьютер, 10,000 гар утсыг улсын орлого болгосон эсэх талаар прокуророос тодруулахад "Хураасан эд мөрийн баримтыг улсын орлого болгох хууль тогтоомжийн дагуу ШШГЕГ-аас улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624390
3 эможи

Зочин
2021-03-10 15:42
Гол нь энэ их хятатуудыг оруулж ирсэн орогнуулсан монголчууд байгаа тэдгээрийг шалгаж олсон нь дээр байхаа
keyboard_arrow_up