Прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж ажиллаж байна

2021 оны 3 сарын 10

Arslan.mn

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газар нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд иргэд олон нийтэд сум, орон нутгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж байхаар болжээ.

Улмаар дээрх хамтын ажиллагааг эхлүүлж, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар, хяналтын прокурор Н.Амаржаргал, М.Мэндбаяр нар сум дундын прокурорын газрын үйл ажиллагаа, харьяа сумдад 2020 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар тус аймгийн  “Өндөрхаан” телевизэд ярилцлага өгсөн байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624387
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up