Төрийн ордонд ажилладаг хүнээс халдвар илэрсэн, ойрын хавьтлын 80 хүнээс шинжилгээ авахад халдвар нэмж илрээгүй
2021 оны 3 сарын 09
Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилтнаас халдвар илэрсэн. Тухайн хүнтэй хавьтал болсон 80 хүнээс шинжилгээ авахад одоогийн байдлаар батлагдсан тохиолдол илрээгүй байна. Тархвар судлаачид ажиллаад тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.
Мөн тэрбээр "Улсын хоёрдугаар төв эмнэлэгт халдварын нэг тохиолдол илэрсэн. Эмнэлэгт халдвар гарсан тохиолдолд маш түргэн шуурхай очиж ажиллан халдваргүйжүүлэх, хавьтлуудыг илрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Одоогоор хоёрдугаар эмнэлэг хэвийн ажиллаж байгаа" гэдгийг хэлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624346
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс