Т.ЧИМГЭЭ: Амьдралын минь 6 жилийг тамлаж, АР ГЭР МИНЬ ОРВОНГООРОО эргэлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАРТ 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харъяа 401-р хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт байгаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзахаар тус эмнэлэгт очсон.
Таван жил гаруй ХУГАЦААНД хоригдож байгаа Т.Чимгээгийн эрхэнд халдсан олон зүйл болжээ. Хууль хяналтын хүн хар тамхи хэрэглүүлж, нүцгэн байсан зургийг нь гэр бүлийнхэнд нь явуулсан. Энэ бичлэгийг ил болгохгүй гэж үзсэн боловч Т.Чимгээ уг бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарт хэрэгт шалгагдаж байх явцад автомашины ослоор нас барсан төрсөн охиныхоо хэргийг сэргээн шалгаж өгөхийг хүссэн байна.
Т.Чимгээ: Миний хувьд 2015 оны наймдугаар сарын 31-нд анх хоригдсон. Энэ хугацаанд би маш хүнд байсан. Ариун цэврийн хэрэглэл байхгүй, агааржуулалтгүй зоорины өрөөнд есөн сар хоригдсон. 407 дугаар ангид 2017 тавдугаар сард шилжсэн. Нөхцөл байдал ялгаагүй байсан. Дараа нь 401 рүү шилжсэн. Миний амьдрал, ар гэр МИНЬ орвонгоороо эргэсэн. 70 нас гарсан хадам ээж маань зээгээ хөтлөөд, орон гэргүй явж байна" хэмээн хэллээ.
Эх сурвалж: mass.mn
|