ФОТО: ХҮЧИРХИЙЛЛИЙГ сонссон л бол ХААЛГЫГ нь тогшоорой

2021 оны 3 сарын 06

Arslan.mn

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Эмэгтэйчүүдийн холбооноос "Хаалга" арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. 

"Би нөхөртэйгөө гэрлээд 10 жил болж байна. Одоо бид гурван хүүхэдтэй. Нөхөр маань сүүлийн хэдэн жил архи уух болсон. Архи уусан хүн яадаг билээ дээ. Уур уцаартай, муухай авирлана. Бас намайг гэр орноос гаргахгүй, найз нөхөдтэй ч уулзуулахгүй их харддаг. Төрсөн аавтай минь хүртэл хардаж байсан. Одоо хүртэл нөхөр маань архиа уусаар л байгаа. Тийм болохоор би хоёр хүүхдээ дагуулаад энэ байгууллагад ирсэн" ...

Энэ мэт эмэгтэйчүүдэд тулгардаг түм буман бэрхшээл, хүчирхийлэл энэ хаалганууд дээр бичигдэж үлджээ. Бүгд энэ бүхнийг худал байгаасай хэмээн хүсэх ч энэ бол бодит байдал. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өдөрт 150-200, жилд 50,000 гаруй ирсэн бөгөөд тэдний найм нь нас барсан тухай тэмдэглэн үлдэгдсэн байдаг. Иймд хаалганы цаана болж буй жендерт суурилсан хүчирхийлэлийг буруулахад хөршийн оролцоо, хүн бүрийн оролцоо чухал болохыг энэ удаагийн арга хэмжээгээр ойлгуулахыг зорьсноо зохион байгуулагчид онцлов. 

ХҮЧИРХИЙЛЛИЙГ СОНССОН Л БОЛ ХААЛГЫГ НЬ ТОГШООРОЙ... ТА ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДНА. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624288
1 эможи

keyboard_arrow_up