Албан байгууллага, эмнэлгээр үйлчлүүлэхдээ PCR шинжилгээ өгөх шаардлагагүй

2021 оны 3 сарын 06

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өгч, нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршлуудыг танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн мэдээлэлд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтагч нараас авсан шинжилгээний хариу ороогүй байгаа. Бид тайвшрах болоогүй гэдгийг анхааруулъя. Шинжилгээний хариу удаж байна гэдэг гомдол санал их ирж байна. Салбар лабораториудад хиймэл ачаалал их үүсч байна. Улсын Онцгой комиссоос албан байгууллага, эмнэлгээр үйлчлүүлэхдээ PCR шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг зохицуулж өгсөн. Гэтэл зарим байгууллагууд 72 цагийн шинжилгээг шаардаж байна.

2021 оны гуравдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд есөн байршлыг хамгаалалтад авч, тусгаарлаад байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, “Орчлон хороолол-2” -ын 33 дугаар байр, тус дүүргийн 16 хорооны 26 дугаар байр, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хийморь” хотхоны 13, 74Г байр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хотхоны 7 байрны нэгдүгээр орц, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Үндсэн хуулийн цэцийн 481 дүгээр байр, тус дүүргийн “Буянт-Ухаа 2” хорооллын 1042 тоот байр, Баянгол дүүргийн тавдугаар хороо 119 дүгээр байр хоёрдугаар орц, тус дүүргийн зургадугаар хороо 42 байрны хоёрдугаар орц, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 17 дугаар байрны гуравдугаар орцыг хамгаалалтад авсан байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624283
1 эможи

Zochin
2021-03-07 12:15
Khul horoig neekhdee l medeelj bsan shdee.
Zochin
2021-03-07 12:12
Intermed emneleg iim zokhitsuulalt garsaniig medeegui yum bish uu. Kkkk.
Иргэн
2021-03-07 08:40
Бас ийм шийдвэр гарсан юм уу. Тэгвэл одоо буудалд тусгаарлахад болиод, хавьтал хайраа болиод, зүгээр л вакцинаа хийлгээд ердийн амьдраач .. Уок-ийн ШШыг ч татан буулгаач
zochin
2021-03-07 07:20
xamgaalaltand avaad bxdaa ch yaxav dee
ард тргэд
2021-03-06 21:28
Интермед эмнэлэг ерөөсөө оруулахгүй бга ш дээ пср нэхээд
keyboard_arrow_up