ОСНААУГ: Хүний нөөцийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

2021 оны 3 сарын 06

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь Олон улсын маркетинг менежментийн академитай хамтран хүний нөөцийн болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байна. Тус сургалт нь өнгөрсөн оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан хэдий ч дэлхий нийтээр гарсан цар цахалтай холбоотойгоор хойшлогдсон байсан юм.

Сургалтад салбар Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дотоод ажил хариуцсан зургаан мэргэжилтэн, Захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн дөрвөн мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалтыг нээх үеэр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д. Алтангэрэл “Байгууллагууд өмнө нь сайн зохион байгуулалтын бүтцийг бий болгох менежментийн арга илүү их хэрэглэдэг байсан. Харин орчин үед байгууллагын бүтэц зохион байгуулалт нь технологийн хөгжил, даяарчлал хийгээд цар тахлын нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс оновчтой бүтэц гэхээсээ илүү хүний нөөцийн хөгжлийг илүү чухалчилдаг болсон. Өнөөдрийн зохион байгуулж байгаа “Орчин үеийн хүний нөөцийн менежмент ба хүний нөөцийн хөгжил” сэдэвт сургалтад амжилт хүсье” хэмээлээ. Сургалт нэг сарын хугацаатай үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624275
0 эможи

keyboard_arrow_up