Найзындаа очихоор гарсан иргэний цогцсыг “Шижирийн даваа”-наас олжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Шижирийн даваа” гэдэг газар өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр нэг иргэн сураггүй алга болсон талаарх мэдээлэл онцгой байдлын газарт иржээ.
Тус иргэн “Шижирийн даваа” гэдэг газар нутагладаг найзындаа очих гэж гэрээсээ гараад сураггүй болсон тул энэ тухай ар гэрийнхэн нь өчигдөр 2021.03.04-ний өдрийн 09:59 цагт албаныханд дуудлага өгчээ. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 42 км зам туулан 10:51 цагт очиж нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн М /47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:00 цагт “Шижирийн даваа”-ны өврөөс цогцсыг олж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар