Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2021 оны НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН боллоо

2021 оны 3 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2021 оны нэгдсэн зөвлөгөөн 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 03-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөнийг Ковид-19 цар тахлаас үүдэн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийт 60 орчим удирдах ажилтнууд оролцсон юм.

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөл 2021 оны 2 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудаас 2020 онд хийсэн ажил, хүрсэн үр дүнг нэг бүрчлэн хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгсөн ба 3 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд нэгдсэн зөвлөгөөний үндсэн үйл ажиллагаа болж, прокурорын байгууллагын цаашдын бодлого, чиглэл, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.

Мөн энэ үеэр 2020 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн Төв аймгийн болон Багануур, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн прокурорын газруудад шагналыг нь гардуулан өгсөн юм. 

Зөвлөгөөнд оролцсон удирдах ажилтнууд “Прокурор олон нийттэй харилцах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан сургалтад хамрагдсанаар нэгдсэн зөвлөгөөний үйл ажиллагаа 3 дугаар сарын 03-ны өдөр өндөрлөлөө.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624257
0 эможи

харамсалтай
2021-03-05 11:22
Прокурорын байгууллагын ажил болохгүй байна хэмээн иргэд суулт зарлаж, сууж байгаа. ЯАГААД иргэдийн шаардлагад хариу өгөхгүй байна вэ? ТА нар төрийн өмнөөс ажилладаг хүмүүс ЯАГААД ИРГЭДЭЭ хүндэтгэж хариуг нь өгөхгүй байгаа юм вэ?
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up