СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 27 настай эрэгтэй нас баржээ

2021 оны 3 сарын 05

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жалчиг багийн 38 дугаар  гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03 дугаар сарын 05-ны өдрийн  00:26 цагт хүлээн  авсан байна.

 Дуудлагын дагуу тус аймгийн  ОБГ-ын Гал түймэр  унтраах, аврах 27 дугаар ангийн албан хаагчид  8 км зам туулан 00:35 цагт очиход иргэн  З-ын 88 метрийн хэмжээтэй  байшин шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт иргэн Д 27 настай, эрэгтэй өртөж нас барсан тул цогцсыг  гаргаж тус аймаг дахь цагдаагийн  газрын жижүүрийн  бүрэлдэхүүнд шилжүүлэн  өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624253
1 эможи

keyboard_arrow_up