Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна
Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.
2021 оны 03 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
2021 оны 03 дугаар сарын 06-10 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.