Говьсүмбэр аймгийн прокурорын газраас сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагч нарт “Эрх бүхий албан тушаалтнуудаас гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдвээр сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээний хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий ажилтнуудад “Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн” тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийн санал солилцож, сэдвийн хүрээнд сургалт хийжээ.
Мөн тус прокурорын газраас “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлцгээе”, “Гамшгаас хамгаалах талаар хуулийн этгээдийн хүлээх үүрэг” зэрэг сэдвээр гарын авлага гарган, зөвлөгөөнд оролцогчдод тарааж, мэдээлэл хүргэсэн байна.