Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нарыг сонгожээ
Энэ сарын 1-нээс шүүхийн багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн дагуу нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид бие даан хуралдаж, ерөнхий шүүгч нараа сонгосон байна.
Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нарыг сонгожээ.
Харин дүүргүүдийн хувьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Батболор, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу, Сонгинохайрханд Б.Дашдондов, Сүхбаатарт Ж.Болдбаатар, Чингэлтэйд Б.Халиун, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Одонтуул нарыг сонгожээ.