Будапештаас өнөөдөр ирэх 81 иргэнийг “Сүнжин гранд“ зочид буудалд тусгаарлана
2021 оны 3 сарын 04
Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ.
Тодруулбал,
- Оюутан-62
- Бага насны хүүхэдтэй гэр бүл -12
- Өндөр настан -3
- Эрүүл мэндийн шалтгаантай -3
- Жирэмсэн -1 хүн ирж байгаа аж.
Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух бөгөөд иргэдийг Сүнжин гранд зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624217
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс