Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 7 сарын 25

08:30 цагаас Авлигалаар авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сонгуульд ялалт байгуулж асан Д.Дондогийн хэргийг  Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд  /Баянзүрх дүүргийн шүүхэд/ хэлэлцэнэ.

10:00 цагаас Налайхт гарсан хүн амины хэрэг буюу иргэн М-ийг зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаяртай холбогдох хэргийг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд болно.

11:00 цагаас “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалт дадлагын хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. /сэтгүүлчдийн унаа 08.30 ЗХЖШ-аас явна /  Утас: 99160187

11:00 цагаас Мал эмнэлэг үржлийн газар, Зоонозын үндэсний  төв хамтран, боом өвчний талаар ҮХААЯ-ны 1-р давхарын хурлын зааланд мэдээлэл хийнэ.  Утас: 99170377

12:00 цагаас Монголын бизнесман Анхбаярын "Шүлгийн Түүвэр" номын нээлт "ИНТЭРНOМ"-д болно.

14:00 цагаас "Оюутан цагдаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс мэдээлэл өгнө Утас: 99079762

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6242
0 эможи
keyboard_arrow_up