Барилгын ажил явагдах үеийн замын хөдөлгөөний удирдлагын тухай АВСТРАЛИ УЛСЫН ТУРШЛАГА

2021 оны 3 сарын 03

Arslan.mn

Барилгын ажлын талбайн эргэн тойронд тээврийн хэрэгсэл ухрах, ачих, буулгах зэрэг хөдөлгөөн хийх нь ажилчид болон замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах өндөр магадлалтай байдаг. Тиймээс барилгын талбай дахь замын хөдөлгөөнийг зохицуулах нь аюулгүй байдлыг хангах чухал хэсэг бөгөөд ажилчдын болоод замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чухал үр дүнтэй арга юм.

Австрали улсад “Барилгын ажлын үед замын хөдөлгөөн зохицуулагч хоёроос багагүй хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулах журам” 2011 оноос мөрдөж эхэлсэн байна. Энэхүү журам мөрдөгдөж эхэлснээс хойш хөдөлгөөнт тээврийн хэрэгслээс үүдэлтэй ажлын байрны ослыг 90%-иар бууруулжээ. Замын хөдөлгөөн зохицуулагч нь эрх бүхий сургалтын төвд сургалтад сууж сертификат авсан байх шаардлагатай. Энэ сургалт нь ойролцоогоор А$200 (Австрали доллар) үнэтэй нэг өдрийн хөтөлбөртэй байдаг. Замын хөдөлгөөний зохицуулалтын журам нь үйл ажиллагаанаас хамаарч өөр өөр байдаг. Жишээлбэл, Худалдаа үйлчилгээний газар, зохион байгуулалттай арга хэмжээ, барилын ажил, агуулах, зам тээврийн ослын үеийн гэх мэт үйл ажиллагаанаасаа хамаарч мэргэшдэг аж. Эдгээрээс хамгийн их эрсдэл гарах магадлалтай “TRAFFIC MANAGEMENT: GUIDE FOR CONSTRUCTION WORK” буюу барилгын ажлын үеийн замын хөдөлгөөний зохицуулалт юм.

ЭХ СУРВАЛЖ: БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ ЭМХЭТГЭЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624196
0 эможи

keyboard_arrow_up