Орон нутгийг зорих иргэд 72 цагийн хугацаанд ПСР өгсөн бол тусгаарлагдах шаардлагагүй

2021 оны 3 сарын 03

Arslan.mn

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийслэлээс очиж буй иргэдэд харилцан адилгүй шаардлага тавьж байгаагаас чирэгдэл үүсээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар УОК-ын дарга С.Амарсайхан тайлбар өглөө.

Тэрбээр “Орон нутагт зорчиж байгаа иргэдээс санал, гомдол ирж байгаа. Аймаг, орон нутгийн онцгой комиссууд УОК-ийн шийдвэрийг өөр өөрөөр хэрэгжүүлж байгаа тохиолдол бий. Энэ талаар аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, УОК-ын шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хяналт тавьж ажиллаж байна. Хэдий тийм боловч зарим газар ийм тохиолдлууд гарсаар байна.

72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээ өгсөн бол орон нутагт очоод заавал тусгаарлагдах шаардлагагүй. Харин тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэн Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна. Гэхдээ буцаж гарах бол шинжилгээний хүчинтэй хугацаандаа багтаж орж, гарах нь чөлөөтэй. Ямар нэгэн байдлаар олон хоног тусгаарлагдах шаардлага байхгүй." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624191
3 эможи

keyboard_arrow_up