Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаяр нарыг шүүх хурал дахин хойшилжээ
“Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нь бусадтай нийлж Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн хэрэгт холбогдсон.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлддсэн юм. Эл хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг гуравдугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдөр 09.00 цагт товлосон боловч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.
Өмнө нь хоёрдугаар сарын 1-нд шүүх хурал товлогдсон ч Г.Должинсүрэн хөл хорионд орсон учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм.
Харин энэ удаад өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг гуравдугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.