СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яармагийн замд осол гарч нэг хүн нас барж, нэг хүн хүнд гэмтжээ
2021 оны 3 сарын 03
Хан-Уул дүүргийн IX хороо Яармагийн авто замын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч, нэг хүн нас баржээ.
Тодруулбал, иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөж, “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/ нас барсан байна. Осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг ОБЕГ өчигдөр 4:34 цагт хүлээн авчээ. Алба хаагчид цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шилжүүлж өгсөн байна.
Мөн иргэн С/35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
624170
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс