“Шуурхай зар“ сонинд “Аавыгаа зарна“ гэсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Гуравдугаар сарын 01-ний өдрийн "Шуурхай зар" сонинд "Аавыгаа зарна" гэж зар байршуулсан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, зар мэдээллийн сонинд “Аав зарна” гэх зар гарсан бөгөөд асарч чадахгүй болсон тул аавыгаа гурван сая төгрөгөөр зарна гэжээ.
Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "“Аав зарна” гэсэн зарын мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байна. Одоогоор өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Уг зарыг кино контентын сурталчилгаа гэх тайлбар байгаа боловч хүн зарах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа аж.
Цахим орчинд нэгэн сэдэв болоод буй энэ зар ямар учиртай болох нь удахгүй тодорхой болох биз.
.