Дулааны худгаас эрэгтэй хүний цогцос олджээ
2021 оны 3 сарын 02
Өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нд дулаан дамжуулах шугамын худагт хүн нас барсан осол гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт хүн нас барсан байна, цогцсыг гаргуулах хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 03.01-ний 15:05 цагт хүлээн авсан байна. Аврах анги-105-ын алба хаагчид 8 км замыг туулан 15:18 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулаан дамжуулах шугамын 663 дугаар худгаас нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 63 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлж өгсөн" тухай хоногийн мэдээндээ бүртгэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
5
1
624129
7 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс