ТАНИЛЦ: Өнөөдрөөс хот хооронд зорчих иргэдийн БАРИМТЛАХ ЖУРАМ

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг нээж байна.  Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПГУ-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.

Хэрвээ ПГУ-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулна.

Ингэхдээ  хувийн болон нийтийн тээврээр зорчигчид хэд хэдэн журмыг баримтлах аж.

Тухайлбал,

Коронавируст халдварын тохиолдол илэрсэн бүс нутгаас ирсэн зорчигчийн дараах бичиг баримтыг шалгаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж хот хооронд нэвтрүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримт,
  • Коронавируст халдварын  PCR  шинжилгээний “сөрөг” хариу/72 цагийн дотор гарсан сүүлийн шинжилгээний хариу/,
  • Хамт болон дагалдан яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн байж болно.
  • Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунгаа авсан эсвэл тус халдварт өвчнөөр өвчилж, эдгэрсэн иргэдийн мэдээллийг шалгаж, бүртгэлжүүлж нэвтрүүлнэ.
  • Албан болон шуурхай ажлын шугамаар хот хооронд дамжин өнгөрч буй эсвэл 24 цагийн хугацаанд ирж, буцах зорчигчийг тухайн харьяалах байгууллагын томилолт, холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй.
  • Халдвар илрээгүй бүс нутгаас зорчих хөдөлгөөнөө эхлүүлсэн иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, эсвэл эрүүл мэндийн асуудлыг үндэслэн хот хооронд нэвтрүүлнэ.
  • Халдвар илэрсэн бүс нутгаас тээвэрлэлт гүйцэтгэсэн жолоочийн ажил, амралт болон халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад тухайн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж, шинжилгээнд хамруулж буцаана.

Түүнчлэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихдоо дараах журмыг баримтална. Үүнд: 

  • Хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд /үүнд жолооч хамаарна/ PCR шинжилгээний “сөрөг” хариу, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, албан ажлаар зорчих бол албаны үнэмлэх, томилолт эсвэл тодорхойлолтыг биедээ авч явна.
  • Зорчих явцад хэрэглэсэн амны хаалт, бээлий, ахуйн хог хаягдлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч цуглуулж, хог хаягдлыг цуглуулах цэгт битүүмжлэн хаяна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунгаа авсан эсвэл тус өвчнөөр өвдөх, эдгэрсэн бол энэ талаарх баримтыг авч явна.
  • Халдвар илэрсэн бүс нутгаас өөрийн оршин суух газар руу зорчиж буй эсвэл удаан хугацаагаар байрлах иргэн 7 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлан ажиглалтад байна.
  • Халдвар илрээгүй бүс нутгаас зорчиж буй иргэд эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624081
4 эможи

keyboard_arrow_up