Дуучин Т.Дэлгэрмөрөн ХҮЧИРХИЙЛЭГЧ дээр нь ХАР ТАМХИЧИН уу?
Нэгэн цаг Т.Дэлгэрмөрөн “Насны ухаалаг ханиа оллоо” хэмээн нийгмийн сүлжээд зарлаж байсан ч өчигдөр үнэн байдал илчлэгдэж, гэр бүлийнхээ хэрүүлийг олон нийтийн сүлжээгээр лайв хийж цацлаа.
Тэрбээр “Оройн мэнд монгол ахан дүүс минь. Анандыг хүний төрсөн өдөр дээр байна гэхээр нь ахиад архиа уугаад эхэлчихсэн юм болов уу гэж бодоод гэрт нь ирлээ” гэхэд Ананд буюу Солонгон ааш “Дэлгэрмөрөн минь болж үз, Чи бол зүгээр л шившиг. Чамайг ямар хүн гэдгийг батлах гэрч олон байна. Миний асрагчийг чи яаж дээрэлхэж, хөөж явуулах гэж байснаа мартчихсан уу. Ямар ч эцэг хүн хүүхдээ салхилуулъя гэхэд уянгын, уянгын пост бичээд гэртээ алцайгаад хэвтдэггүй юм шүү. Чи бол арчаагүй хүн. Намайг нялх биетэй байхад минь дөрвөн ч удаа хэвтэрт ортол минь зодоод эмнэлэгт хэвтүүлж байсан биз дээ. Мартчихсан уу.” хэмээжээ.
Тэдний хэрүүл гэр бүлийн маргаанаас халиад, гэр бүлийн хүчирхийлэл болсон гэдгийг Ананд хэллээ. Түүнээс гадна лайвын үеэр Ананда түүнийг хар тамхи хэрэглэдэг, мансуурдаг хэмээн олон нийтэд зарлалаа. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага, хүүхэд хамгааллын газрууд анхааралдаа авах цаг нь болжээ.
Т.Дэлгэрмөрөн нэг зүйлийг л ойлгохгүй байна. Олгой хагаравч тогоон дотроо толгой хагаравч малгайн дотроо гэдэг дээ!!!