Өнөөдөр Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээж байна.

Уг шийдвэрийг УОК өнгөрсөн сарын 25-ны хуралдаанаар гаргасан бөгөөд иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг холбогдох албанынханд үүрэг болгосон юм. 

Иргэд орон нутаг руу хувийн автомашинаар болон нийтийн тээврээр зорчино. Ингэхдээ коронавирусний ПСР шинжилгээ өгсөн байх, хариу сөрөг гарсныг нотлох баримттай байх ёстой юм. Мөн шинжилгээний хариу гарсан өдрөөсөө хойш 72 цагт хүчинтэй.

Хэрэв шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрсэн бол аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэн оношлуураар шинжилгээ авах эрх нь нээллтэй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
624073
2 эможи

Содомдорж
2021-03-01 15:29
Орон нутаг
keyboard_arrow_up