Харцага цолтнуудын барилдаан ирэх сарын 14-нд болно

2021 оны 2 сарын 28

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдсан билээ.

Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан, тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөх сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдаан зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан гуравдугаар  сарын 14-ний Ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624069
2 эможи

ард түмэн
2021-02-28 23:33
болиочээ өмхий хөлсөөрөө ковид тараах гээд бгам уу бөх үзэх хүн бхгүй хөлдвар тархаад намжихгүй бхад юун бөх манатай юм больж үз бөөн найраа оуйвар бж
keyboard_arrow_up