Улаанбаатарт 8-10 градус хүйтэн байна

2021 оны 2 сарын 28

Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн  өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг  голын хөндийгөөр 32-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр  Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 26-31 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус.

Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС 5-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Гуравдугаар сарын 2, 3-нд уулархаг нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624065
0 эможи

keyboard_arrow_up