Зургаан чиглэлийн тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулжээ
2021 оны 2 сарын 26
Тусгай нислэгийн тийзний үнэ 15 хувиар хямдарч байгаа болохыг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Хямдрал тусгай нислэгүүдэд хамаарах бөгөөд гуравдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих бөгөөд татан авалтын нислэг дуусах хүртэл үргэлжилнэ.
Тухайлбал,
- Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн 530,000 воны үнэтэй үндсэн тариф нь 457,000 вон болж, 72,000 вонноор хямдарч байна.
- Токио чиглэлийн тийз 59,150 иений үндсэн тариф нь 51,050 иен болж 8,100 иенээр хямдарч байна.
- Франкфурт чиглэлийн тийз 830 евро байсан нь 731 евро болж 99 еврогоор,
- Истанбул чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 629 ам.доллар болж, 102 ам.доллароор,
- Нур-Султан чиглэлийн тийз 364 ам.доллар байсан нь 314 ам.доллар болж, 50 ам.доллароор тус тус хямдарч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624049
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс