СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 39 тонн дизель түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ
2021 оны 2 сарын 26
Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булангийн гүүр гэдэг газар өчигдөр /2021.02.25/ шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолджээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд иргэн Б, туслах жолооч М нарын жолоодож явсан Хово загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байсан. Дээрх иргэдийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Холбогдох байгууллагаас тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
624026
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс