ОХУ-аас 51 иргэн өчигдөр ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагджээ
2021 оны 2 сарын 26
Гадаадад байгаа иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. ОХУ-аас ирэх хүсэлт гаргасан иргэдээ өчигдөр татан авсан тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ.
Тэрбээр Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор өчигдөр 51 иргэнийг авчирсан байна.
Эдгээр иргэний 33 нь Монгол бол 18 нь манай улсад байнгын оршин суугч ОХУ-ын иргэн аж.
- Хүндэтгэн үзэх шалтгаантай 12
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 2
- Эрүүл мэндийн шалтгаантай 2
- Өндөр настан 6
- Оюутан 11
- ОХУ-ын иргэн 18
ОХУ-аас ирсэн иргэдийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624024
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс