“Ханталст”-ын захиралд ДӨРВӨН ХҮҮХДИЙН амь болгоомжгүйгээр хохироосон гэж ял төлөвлөжээ

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Маршалын гүүрний зүүн хойд хэсэгт байдаг тогтоол усанд дөрвөн хүүхэд осолдсон хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд гарч, тухайн үедээ дуулиан тарьж байв. Тодруулбал, “Ханталст” ХХК-ийн ашиглаж буй талбайд байгуулсан хиймэл нуурт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг байсан 11-15 настай М.Б, М.О, С.Г, Б.Б нар живж нас барсан юм. Уг хэрэгт холбогдуулан тус компанийн захирал Ш.Бат-Энхэд Эрүүгийн хуулийн 10.6-2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй аж.

Гадаад худалдаа болон худалдааны төвийн түрээсийн үйл ажиллагаа буюу “Баянзүрх” захыг эзэмшигч дээрх компанийн захирлыг ийнхүү буруутгахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэснийг гол үндэслэл болгосон гэнэ.

“Ханталст” ХХК-ийнхан 2014 оны долдугаар сарын 18-нд тухайн үеийн Нийслэлийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд, Маршалын гүүрний зүүн хойд хэсэгт 3.36 га талбайд наран шарлагын газар байгуулах, 11.64 га-д мод бут тарьж, тохижилт хийх гэрээ хийсэн юм байна. Ингээд 2019 оны долдугаар сард гэрээгээ сунган үйл ажиллагаа явуулж байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдсон гэнэ.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624022
0 эможи

ЗОЧИН
2021-02-26 17:31
4 ХҮҮХДИЙН АМЬ НАСНЫ ТӨЛБӨР НАСААРАА ХОРИГДСОН Ч БАГАДНА.
keyboard_arrow_up