ОХУ-д бүтээсэн “Спутник-V“ вакцины эхний ээлж маргааш Монголд ирнэ

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Монголд өнөөдөр ирэх ОХУ-ын “Спутник-V“ вакцин тус улсын Шереметьево нисэх онгоцны буудал дээр ачилтаа хүлээж байна. Вакциныг МИАТ-ын онгоцоор Сөүлээр дамжин тээвэрлэж эх орондоо авчирна.

Монгол Улс “Спутник-V“ вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 23 дахь орон болжээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины эхний ээлж маргааш  ирнэ. Дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэлж байгаа"-г мэдээлжээ.

Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150,000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.

БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.

Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй ч нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624020
7 эможи

keyboard_arrow_up