Н.ГАНБААТАР: Хувь хүнийхээ хувьд харамсаж байна. Нэр бүхий шүүгчдийн асуудлыг Ёс зүйн хороо шалгаж байна

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатараас шүүгчидтэй холбоотой үүсээд байгаа  асуудлын талаар тодрууллаа.

Тэрбээр " Ийм мэдээлэл гарсан нь харамсалтай байна. Шүүхийн ёс зүйн хороо иргэн албан тушаалтан, хуулийн  этгээдийн гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэдэг дүрэмтэй. Харин шүүгч нартай холбоотой  асуудалд иргэний зүгээс гомдол гаргасан байгаа. Энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт "Нэхүүл" хөдөлгөөний тэргүүн бичлэгт дурдагдсан шүүгч нартай холбоотой гомдол ирүүлсэн. Ёс зүйн хорооны дарга гишүүдэд цохоод, ирсэн гомдлын шалгах ажиллагаа явж байгаа. Ёс зүйн хороо 30 хоногийн дотор шалгана. Энэ хоног хангалтгүй, өөр тогтоож шалгах асуудал бий гэж үзвэл дахин 30 хоног сунгадаг зохицуулалттай.

Шүүгч хүн албан үүрэгтээ хүндэтгэлтэй харьцах ёстой. Тэрнээс тэрэнтэй уулзаж болно, болохгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ жирийн хүнтэй харьцуулахад шүүгч хүний эрх хязгаарлагдмал байдаг. Иргэд хардах эрхтэй. Тийм ч учраас Ёс зүйн хороо шалгаж байна.

Эцэстээ шүүхийн шийдвэр, ёс зүйн хорооны дүгнэлт  гарснаар гэм буруугийн асуудлыг ярина. Түүнээс өмнө бид урьдчилаад тийм ийм байна, олон нийтийн  сүлжээгээр гарсан асуудал буруу юм гэж дүгнэх хуулиар олгосон эрх байхгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
3
confuse an post
angry an post
11
624002
21 эможи

Ийм золбин хулгайч нараас төр салах хэрэгтэй....ой гутмаар
2021-02-26 06:35
1
Иргэн
2021-02-26 01:03
Эрхэм даргаа:ичгүүр сонжуургүйгээр самуурч садарлах,самуурах,адгуус амьтан шигавирлах нь шүүгчийн хараат бус байдалд хамаарах уу.Хэрвээ мал шиг үйлдэл нь шүүгчийн хараат бус байдал мөн бол тайлбарлаж өгөөрэй.
Иргэг
2021-02-26 00:45
Шүүх гэж завхарсан газар.Нэг их хууль мөрдөөд хэрэгжүүлээд ч байгаа юм шиг царайтай хэрнээ хуулийг жинхэнэ утгаар нь уландаа гишгэнэ.Хүний эрх гэх мөртөө хүнийг хүний эрхийг юман чинээ тоохгүлАвилга харамж ашиг сонирхлоод томилогдсон шүүгч нар нь жинхэнэ бужигнуулна.
Зочин
2021-02-25 22:40
Ёс зүйгүй үйлдэл гаргасан, гаргасан этгээдүүдийг хаацайлсан бүх хүмүүстэй хатуу хариуцлага тооцохийг шаардаж байна. Ийм ёс суртахуунтай хүмүүс ийм ажлыг хийж чадахгүй нь ойлгомжтой. Энэ асуудлаа шудрагаар шийдэж чадахгүй юм бол. шудрага шүүх яриад ч хэрэггүй.
ард иргэд
2021-02-25 21:54
монголын шүүх л гэж ийм завхарсан хүмүүсээр дүүрэн бхийн монголчууд бтд ямар азгүй ард түмэн бэээ
зочин
2021-02-25 21:51
энэ одоо шалгаад бх юу бна ааа бүх юм тодорхой бхад цаг хугацаа идээл худал үнэн яриөл тойруулж мушгиал бхийн шүүгч нар л хамгийн ёс зүйгүй хамгийн муу хүмүүс бх юм даа баахан авилгад зуучилчаад амиа хорлоно
Зочин
2021-02-25 20:30
Энэ өвгөнийг зайлуулбал таарна мангар бөөрөнхий
Zochin
2021-02-25 20:07
Ooroo iim hariutslagatai alband tentsehguil hun shig haragdaj bna erthen sanlaaraa suudlaa hariutslagatai hund tavij ogmoor ymdaa
зочин
2021-02-25 18:09
АТГ ынхан шиг шууд ажлаас нь хал, битгий бөөрөнхийлээд бай нялцгай Ганбаатар
icheech
2021-02-25 17:21
ЁС ЗҮЙГҮЙ ШҮҮГЧ НАРЫН ТӨЛӨӨ ЮУНДАА ХАРАМСДАГ ЮМ БЭ? ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦООД ЦЭВЭРЛЭГЭЭ САЙН ХИЙЖ АЖЛАА САЙН ХИЙВЭЛ БОХИР ШҮҮГЧ НАР БАЙХ ГАЗАРГҮЙ БОЛНО БИЗ...........
Иргэн
2021-02-25 17:19
Энэ өөрөө ёс зүйн хороон дарга хийх чадваргүй ,баөрөнхий нялцгай хүн байна.
Зочин
2021-02-25 16:18
Та нар ийм байж хэргийг яаж зөв шийдэх юм бэ.Та нарыг хараад ой гутаж бна
keyboard_arrow_up