Бие үнэлсэн гэх Дори ХЭҮК-т хандсан гэв үү
Өчигдөрхөн өмгөөлөгч нар шүүгч, өмгөөлөгч, бас бус эмэгтэйчүүдийн эрхийг хууль хяналтынхан ноцтой зөрчлөө хэмээн мэдэгдэж, цагдаа, прокурорт шалгуулахаар хандсанаа мэдэгдэж байв. Гэтэл оройхон шүүгч, өмгөөлөгч нарын үйл явдал цахилгаан шатанд хэрхэн өрнөсөн талаарх бичлэг сошиал орчинд цацагдсанаар байдал өөр тийшээгээ эргэж байна.
Зөвхөн найз нөхдийн холбоосоор уулзсан хэмээн нулимс дуслуулан ярьсан "Дори" гэгчийн тайлбар цахилгаан шатанд арай өөрөөр өрнөв.
Өөрөөр хэлбэл, шүүгч өмгөөлөгчид уулзалдаж архидан согтуурсан, цахилгаан шатанд "Дори" гэгч Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Отгонбаатар нар ёс бус үйлдэл гаргаж байгаа. Харин тэдний ёс бус тэр үйлдлийг шүүгч, АТГ-ын ажилтнууд өөгшүүлэн харж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
Өчигдөрхөн "Дори" гэгчийн өмгөөлөгч ТЕГ-т гомдол гаргасан гэдгээ мэдэгдэж байсан бол уг эмэгтэйн Үндсэн хуульд заасан суурь эрх зөрчигдсөн гэж үзэн ХЭҮК-т хандсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.