СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин нь онхолдож шатсанаас улмаас нэг иргэн нас баржээ

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн Удган сэрүүний нам даваа гэдэг газар суудлын автомашин онхолдож шатсанаас 59 настай эрэгтэй нас баржээ.

Тодруулбал, өчигдөр /2021.02.24/  59 настай эрэгтэй А, 38 настай эрэгтэй А нар  Териос загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсанаас 59 настай, эрэгтэй А нас баржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623976
0 эможи

keyboard_arrow_up