Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирлээ

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц урд шөнө 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 

  • Бүгд найрамдах Турк улсаас 191,
  • Европ, Африкийн орнуудаас транзитаар 63,
  • Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийтдээ 254 иргэн эх орондоо иржээ.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар ангилан үзвэл жирэмсэн 12, бага насны хүүхэдтэй гэр бүл 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, өндөр настан 11, бусад шалтгаантай 161 иргэн байна. Тухайн иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623973
0 эможи

keyboard_arrow_up