Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Сарын 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 02 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Энэ сарын 26-наас 03  дугаар сарын 02 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623966
0 эможи

keyboard_arrow_up